“Иргэддээ-Тусалъя” үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах юм. Тус өдөрлөгийн талаар мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр  Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бадамханд нар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

    Жилдээ ганц удаа зохин байгуулдаг энэ арга хэмжээгээр улс даяар 21 аймаг, 6 дүүрэгт өмгөөлөгчид ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд хуульч, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцож байгаа нь Өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илэрхийлэл билээ.

    Тус өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Илч", "N and B advocates law firm", "Ланд мэн консалтинг", "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Веритас Партнерс", "Цэц билэг", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй", "LB партнерс", "Монголиан легал коунселлор", "Номин товч консалтинг", "B and C lawyers",  Эм Ди Эс энд Хаанлекс", "Финаншэллоо", "Хэм консалтинг" , "Эн энд Би эдвокэйтс"  зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцож, Чингисийн талбайд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.

Иргэд, ААН байгууллага та бүхнийг энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.


 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35