“Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ” уралдааны шилдгүүд тодорлоо

    Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг сурталчлах сарын аяны хүрээнд “Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээнийг тавдугаар сарын 27-нд нийслэл хотод мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн дунд анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү тэмцээн нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн хүрээнд явагдсан бөгөөд асуулт хариулт, ёс зүйн зөрчил болон мэргэжлийн хариуцлагатай холбоотой кейс маргаан дээр ажиллах, дүрийн тоглолт, багийн ахлагч нарын дундах тэмцээн гэсэн төрлөөр оролцогчид мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээнд дөрвөн багийн 20 хуульч өрсөлдсөнөөс тэргүүн байрт Д.Түвшинтамир ахлагчтай “Дэнс” баг, дэд байрт Б.Сод-Эрдэнэ ахлагчтай “Залуу хуульч” баг шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсанаас гадна багийн гишүүн бүрт 2016 оны ёс зүйн сургалтын 1 багц цаг тооцсон эрхийн бичгийг гардуулан өглөө.

    Тэмцээний шүүгчээр Ёс зүйн хорооны дарга О.Номуулин, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О.Мөнхсайхан, Х.Номингэрэл нар ажилласан юм.

    Дашрамд дурдахад, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн дүрмийг олон нийтэд сурталчлах чиг үүргийнхээ хүрээнд дээрх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35