ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ТАЙЛАН

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах зэрэг чиглэлээр 2016 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хүргэж байна.

    Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг өмгөөлөгчдөд  хүргэх, өмгөөлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Холбооны зүгээс зохион байгуулж буй өмгөөлөгчдөд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтэд өмгөөллийн нөхөрлөл болон өмгөөлөгчийн үйл ажиллагааг таниулан сурталчлах, Холбоо, өмгөөлөгч хоорондын ажлын уялдаа холбоог нэгтгэн сайжруулах зорилгоор “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах аян”-ыг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд Холбооны Тамгын газар, Өмгөөлөгчдийн хороотой хамтран дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн болно. Үүнд:

“Хариуцлагын даатгалын аян”

    Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын суурь хураамж 50.000 төгрөг болсонтой холбогдуулан Хуульчдын холбоонд хамтран ажиллах санал албан ёсоор ирүүлсэн даатгалын компаниудыг ажилтнуудыг Холбооны байранд байрлуулж, өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалдаа хялбар хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд Мэргэжлийн хариуцлагын даатгалын аян явагдаж буй талаарх мэдээллийг Холбооны сайт болон бусад арга хэлбэрээр өмгөөлөгчдөд хүргэж, өмгөөлөгчдөд даатгалын үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

“Өмгөөллийн нөхөрлөл болон өмгөөлөгчийн нэгдсэн лавлагаа”

    Өмгөөллийн нөхөрлөлүүд болон өмгөөлөгчдөөс ирүүлсэн мэдээллийг үндэслэн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чиглэл, нэр, хаяг бүхий нэгдсэн товхимол гаргах ажлыг идэвхжүүлж, товхимлыг хэвлэлтэд өгөхөөр бэлтгэж байна. Энэхүү мэдээлэл нь Холбооны сайтад давхар байрших юм.

“Өмгөөлөгчдийн ажлын өрөө”

    Өмгөөлөгчдийг ажиллах ая тухтай орчин нөхцөлөөр бүрэн хангах зорилгоор шүүхийн байруудад ажлын өрөө гарган, бүрэн тохижуулах ажлыг эхлүүллээ. Эхний ээлжинд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын өрөө гарган тохижуулж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн. Өмгөөлөгчид нь шүүхийн байранд албан ёсны ажлын өрөөтэй болсоноор шүүх хурлын бэлтгэл хангах, үйлчлүүлэгчтэйгээ уулзах, хавтаст хэрэгтэй танилцах зэрэгт өрөөг ашиглах боломжтой бөгөөд өрөөнд интернэт сүлжээ оруулж, камер байршуулсан болно. Өмгөөлөгчийн ажлын өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд Холбооны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсэн.

“Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалт

    2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү зөвлөлдөх уулзалтад 77 нөхөрлөлийн төлөөлөл оролцсон. Өмгөөллийн нөхөрлөлүүд харилцан туршлага солилцохын зэрэгцээ цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Зөвлөлдөх уулзалтын үеэр Холбоо нь Өмгөөллийн нөхөрлөлүүдийг Өмгөөллийн хуулийн этгээдэд албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгов.

“Үнэ төлбөргүй үзүүлсэн хууль зүйн туслалцааны талаарх мэдээлэл”

    Холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороонд 2016 оны хагас жилийн байдлаар хүнд нөхцөлд байгаа хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар болон нийт 60 гаруй иргэн өмгөөлөгч хүссэн өргөдөл ирүүлсэн бөгөөд эдгээр иргэний хүсэлтийг шийдвэрлэж, өмгөөлөгч томилон ажиллалаа. Мөн Холбооны гишүүн өмгөөлөгч нь сайн дурын үндсэн дээр өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотойгоор “Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна” сэдэвт ярилцлагыг “Хуульчийн мэдээ” онлайн сонинд нийтлүүлсэн болно.

“Өмгөөлөгч ба иргэн”

    Өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг сурталчлан таниулах зорилгоор өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд:

  1. “Ийгл” телевизийн “Зочны цаг” ярилцлага нэвтрүүлэгт Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар нарыг;
  2. “Монгол HD” телевизийн мэдээ мэдээллийн “Наашаа цаашаа” хөтөлбөрт Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир;
  3. “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт өмгөөлөгч Ц.Гансүх;
  4.  “itoim.mn сайтын ярилцлагын буланд гавьяат хуульч, өмгөөлөгч  Г.Оюунцэцэг; 
  5. “Zaluu.com” сайтад өмгөөлөгч Д.Батсүх;
  6. “Засгийн газрын мэдээ” сонинд гавьяат хуульч, өмгөөлөгч Ж.Яринпил нарыг тус тус оролцуулж ярилцлага, мэдээлэл өглөө.

“Ажил байдлын тодорхойлолт”

    Холбоонд албан ёсоор бүртгэлтэй өмгөөлөгчдөөс нийт 35 өмгөөлөгч анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоонд өрсөлдөхөөр нэр дэвшсэн бөгөөд эдгээр өмгөөлөгчийн ажил байдлын тодорхойлолтыг бичгээр гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд албан тоотоор хүргүүлсэн.

“Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг хангах”

    Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох, тэдгээрт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд буюу мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар, саадгүй явуулахад хууль, дүрэмд заасан зарим эрх зөрчигдсөөр байна. Тухайлбал, Улсын бүртгэл, Статискийн газар, Гааль, татварын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа, тодорхойлолт, хуулбар авах шаардлага гардаг боловч холбогдох байгууллагуудад хандахад хүнд суртал гарган, чирэгдүүлэх явдал байнга гардаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ мэдээллийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй”, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.3-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэхүү заалтыг бодитой хэрэгжүүлэх үүднээс Монголын Хуульчдын холбооны зүгээс холбогдох байгууллага албан тушаалтнуудтай уулзалт, зөвлөгөөн хийж, санал солилцох, Хууль зүйн сайдад дээрх заалтыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хууль журмын дагуу бүрдүүлж өгөх талаар албан тоот хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Холбоо дээрх асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хийж болох арга хэмжээг цаашид шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Хорооноос 2016 оны хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл, Өмгөөлөгчид шүүхүүдийн байранд ажиллах албан ёсны ажлын өрөөтэй болох эхлэл тавигдсан нь өмгөөлөгчдийн ажиллах орчин нөхцөлд чухал нөлөө үзүүлсэн төдийгүй нийт өмгөөлөгчдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо. Мөн Өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлснээр өмгөөлөгчид үүргийн биелэлтээ хангахын зэрэгцээ иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ажил болсон юм.  Өмгөөллийн нөхөрлөлүүдийг албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгосон нь өмгөөллийн нөхөрлөлүүдийг Холбооны ажилд идэвхтэй оролцуулах, тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дорвитой арга хэмжээ болж чадлаа.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.НЯМХОРОЛ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
 “МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Өчигдөр 19 цаг 08 мин
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-10-13 14:46
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
2025-10-09 10:10
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-10-08 10:14
 “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЭРХ ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-07 16:47
ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-10-07 11:13
АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ ЖИЛ ЯПОН УЛСАД БОЛНО
2025-10-06 12:23
МЭДЭЭЛЭЛ
2025-10-06 11:21
“ОЛОН САЛБАРЫН ОРОЛЦООТОЙ ПРО БОНО:ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ-МОНГОЛЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-06 11:43
АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-10-06 11:38
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ "CYBERSECURITY CONFERENCE 2025"-Д ОРОЛЦЛОО
2025-09-26 17:23
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ИЛТГЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-26 17:06
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-09-26 10:57
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-09-25 16:21
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-09-23 15:42
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2025-09-23 15:34
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-22 15:50
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-09-22 15:26
ЯПОН УЛСЫН АЙЧИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-09-22 14:59