Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд Д.Мөнхтуяаг санал болгохоор шийдвэрлэлээ

Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь заалтын дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний оронд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016.06.08-2016.06.15-ны өдрийн хооронд Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хамтран зохион байгууллаа.

 

Тус нэр дэвшүүлэх ажиллагаанд нийт 9 хуульч нэрээ дэвшүүлж, холбогдох материалаа ирүүлснээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2016.06.16-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий 7 нэр дэвшигчийг Шүүхийн захиргааны тухай хуульд заасан Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд тавигдах шаардлагыг "хангана", 2 нэр дэвшигчийг "хангахгүй" гэж тус тус үзсэн байна.

 

Үүнтэй холбогдуулан Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох асуудлаар Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс санал авах ажиллагааг 2016.06.20-2016.06.23-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нэр дэвшигч М.Батсуурь, Д.Мөнхтуяа нар нь санал хураалтад оролцсон гишүүдээс хамгийн олон санал авч, санал тэнцээд байсан юм.

 

Иймд Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдааныг 2016.06.27-ны өдөр зарлан хуралдуулж, тус хуралдаанаар хамгийн олон санал авсан нэр бүхий дээрх 2 дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Дээд шүүхийн шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд санал болгохоор шийдвэрлэлээ.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ТАМГЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35