Зарим хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүллээ

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Өмгөөллийн хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлнэ...” гэж заасан. Монголын Хуульчдын холбооноос хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалтыг явууллаа.

    Шалгалтын явцад тогтоосон хугацаанд шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаагүй давхар ажил эрхэлж байсан өмгөөлөгчдийн хуульд заасан үүргийн биелэлтийг хянаж, 10-аас дээш сар татвараа төлөөгүй, сургалтын багц цаг хангаагүй 54 өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10-аас доош сар татвар төлөөгүй, сургалтын багц цаг хангаагүй давхар ажил гүйцэтгэж байгаа 72 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх саналыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд  хүргүүлээд байна.

    Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 205 өмгөөллийн нөхөрлөл бүртгэлтэй байгаа бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа 70 нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрх бүхий өмгөөлөгчдийг Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүллээ.

    Цаашид өмгөөлөгчдийн ажлын байрыг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналтын ажлыг үргэлжлүүлэн явуулах болно.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35