Монголын Хуульчдын холбоо, монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

      Монголын Хуульчдын холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран ажиллах зарчим, чиглэлийн талаар ярилцлаа.

     Тодруулбал, хоёр байгууллага бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй асуудлыг хамтран судлах, хэлэлцүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэх, Сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх,  сургагч багш бэлтгэх, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар болов. 

   Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Прокурорын хорооны тэргүүн, УЕПГ-ын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, МХХ-ны Зөвлөлийн гишүүн С.Баянмөнх, Ч.Өнөржаргал, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа, Эдийн Засгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямсүрэн, МСНЭ-ийн сэтгүүлчид байлцлаа. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
6 цаг 6 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
22 цаг 10 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Өчигдөр 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45