“МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХЭТИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны 10 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын захиргааны эрх зүйн хэтийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт уулзалтыг тус хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн захиргааны эрх зүйн салбарын эрдэмтэн, судлаач нартай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтаар Захиргааны эрх зүйн хорооноос өнгөрсөн жилүүдэд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж, цаашид захиргааны эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд ямар чиглэлд анхаарах, юунд төвлөрч ажиллах талаар эрдэмтэн, судлаач нарын санал, байр суурийг сонсож, үнэтэй санал зөвлөмжүүдийг ярилцлаа. Тухайлбал, Захиргааны эрх зүйн хороо нь өөрийн гишүүд, хуульч, эрх зүйч, эрдэмтэн, судлаач, оюутнуудын дунд өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэхээс гадна цаашид эдгээр үйл ажиллагааны ач холбогдол, далайцыг өсгөх, захиргааны эрх зүйн салбарын бүх эрдэмтэн, судлаач, хуульч нарын нэгдсэн байр суурь, дуу хоолойг илэрхийлдэг мэргэжлийн индэр болж төлөвших, Монгол Улсын захиргааны эрх зүйн салбарын хууль тогтоомж, түүний системчлэлийг хөгжүүлэхэд үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллагуудтай хамтран салбарын хууль, эрх зүйн актыг боловсронгуй болгох, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, энэ чиглэлээр төсөл, арга хэмжээнд идэвхтэй оролцох зэрэг бодитой саналууд оролцогч нараас гаргав.

Захиргааны эрх зүйн хорооны удирдлагын бүрэлдэхүүний зүгээс уулзалтад хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач нартаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Мөн Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойн хүрээнд бусад салбар эрх зүйн эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийхээр төлөвлөн ажилллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28