Олон Улсын Залуу Хуульчдын 61 дэх удаагийн Их Хуралд Р.Мандухай оролцлоо

Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч Р.Мандухай Залуу Хуульчдын Олон Улсын Холбоо (AIJA)-ны тэтгэлгээр 61 дэх удаагийн Олон Улсын Залуу Хуульчдын Их Хуралд Монгол Улсаас анх удаа оролцлоо. 

Залуу Хуульчдын Олон Улсын Холбоо (AIJA) нь 1962 онд байгуулагдсан бөгөөд залуу хуульчдад олон улсын хэмжээнд сүлжээ үүсгэх, бусад орны залуу хуульчидтай санал солилцох, туршлага судлах, суралцах боломж олгодог дэлхийн 100 гаруй улсын 4000 гаруй гишүүд болон дэмжигчтэй ашгийн төлөө бус олон улсын холбоо юм. Жил бүр зохион байгуулагдах их хурлаас гадна 20 гаруй бага хурал, семинар, сургалт зохион байгуулагддаг. 

61 дэх удаагийн Олон Улсын Залуу Хуульчдын Их Хурал нь Бразил улсын Рио Де Жанейро хотод “Үйлчлүүлэгчдэд ирээдүйд тулгарч болох асуудлуудыг урьдчилан таамаглаж, тэдгээрийн хуулийн шийдлийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд 5 өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд нийт 55 гаруй орны 400 гаруй хуульчид оролцжээ. 

Мөн академик хэлэлцүүлгээс гадна нийтийн арга хэмжээ зохиогддог бөгөөд оролцогч хуульчид хоорондоо танилцах, нөхөрсөг холбоо үүсгэх, бусад орны соёлтой танилцах боломжийг олгодог нь уг холбооны хамгийн гол онцлог юм. 

Олон Улсын Залуу Хуульчдын 62 дахь удаагийн Их Хурал Испани улсын Мадрид хотод 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд “Дэлхий нийтэд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд олон улсын хуульчдын үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүйг: https://madrid.aija.org/

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28