Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
MOCK TRIAL-2023 ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Монголын Хуульчдын холбооноос “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргааны мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2023 оны арванхоёрдугаар сарын 16ы өдөр явагдсан юм.

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль,  "Их засаг" олон улсын их сургууль, "Шихихутуг" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль,  Рояал их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Идэр  дээд сургууль, Чингис СООСЭ, Боловсрол соёлын дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Глобал удирдагч их сургууль, Орхон их сургууль зэрэг 13 их, дээд сургуулийн 29 баг оролцож, логик сэтгэлгээ, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн.  Үүнээс:

-Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг оролцсоноос Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байрт, Б.Одонтунгалаг багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  баг дэд байрт шалгарлаа.

Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байр

Б.Одонтунгалаг багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  баг дэд байр

-Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг мэтгэлцсэнээс Б.Баялагмаа багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр, Б.Энхбаяр багштай “Отгонтэнгэр их сургуулийн баг дэд байр эзэлсэн.

Б.Баялагмаа багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр

Б.Энхбаяр багштай “Отгонтэнгэр их сургуулийн баг дэд байр

-Захиргааны хэргийн мэтгэлцээнд нийт 9 сургууль оролцсоноос Б.Энхтайван багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байрт, Г.Нацагдорж багштай “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байрт тус тус шалгарсан юм.

Б.Энхтайван багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр

 

Г.Нацагдорж багштай “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байр

 Энэ жилийн хувьд төрөл тус бүрээр шилдэг илтгэгч оюутныг шалгаруулснаараа онцлог байсан бөгөөд Эрүүгийн мэтгэлцээний төрөлд “Шихихутуг” их сургуулийн оюутан Б.Оюунзаяа, Иргэний хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан А.Нарангэрэл, Захиргааны хэргийн мэтгэлцээний төрөлд Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн оюутан М.Хүслэн нар  шилдэг илтгэгчээр шалгарсан.

Эрүүгийн мэтгэлцээний төрөлд “Шихихутуг” их сургуулийн оюутан Б.Оюунзаяа

Иргэний хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан А.Нарангэрэл

Захиргааны хэргийн мэтгэлцээний төрөлд Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн оюутан М.Хүслэн

   Мөн тэмцээнд оролцсон бүх сургуулийн амжилт үзүүлсэн байдлыг нь онооны системээр үнэлж, шилдэг сургуулийг шалгаруулж цом олгодог бөгөөд МУИС”-ийн Хууль зүйн сургууль 3 төрөлд амжилт үзүүлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо.

   “Мок траил-2023” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Иргэний эрх зүйн хороо, Шүүгчдийн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний комисс,  Өмгөөллийн Легал Полиси ХХК, Өмгөөллийн Легал гайд ХХН, Хил хязгааргүй төрийн бус байгууллага зэрэг байгууллага дэмжлэг үзүүлж ажиллалаа.

   Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан эдгээр байгууллага, хамт олонд болон “Мок траил” тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан тэмцээнийг шүүсэн шүүгчид, арбитрчид, тэмцээнд оролцсон бүх хууль зүйн их, дээд сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
5
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ БА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
13 цаг 32 мин
​"ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ" СЭДВЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 06 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
Уржигдар 09 цаг 57 мин
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-11 09:29
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
2026-03-09 10:16
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 4 гишүүнийг нөхөн сонгох сонгууль зарлагдлаа
2026-03-09 10:12
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-09 10:01
МЭНДЧИЛГЭЭ
2026-03-09 14:31
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026-03-06 16:21
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-05 15:58
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-03-05 13:36
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-03 17:21
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДАД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-03-03 13:11
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:08
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:01
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
2026-03-02 15:42
Иргэний_эрх_зүйн_подкаст
2026-03-02 15:09
ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-02 14:29