МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооноос Залуу хуульчдад зориулан 4 дэх жилдээ зохион байгуулж буй "Менторшип хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй залуу хуульч (менти)-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Менторшип гэж юу вэ?
“Менторшип” гэдэг нь эцэг, эхийн хайр халамж, багш, сурган хүмүүжүүлэгчийн үүргийг анд найзын холбоотой хослуулсан харилцааг хэлнэ.
Ментор нь ментидээ өөрийн ажлын туршлага, эрдэм мэдлэгээ харамгүй хуваалцаж, зааж сурган, зөв чигт нь чиглүүлснээр ментигээ ажил мэргэжил, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байж хөгжин дэвшихэд нь тусладаг зөвлөн чиглүүлэгч юм.
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа
Тус хөтөлбөр нь 4,5,6-р сар болон 9,10 дугаар саруудад нийт 5 сарын хугацаанд үргэлжлэх ба ажлын хажуугаар бүрэн хамрагдах боломжтой.
Оролцогчдын тоо
Хөтөлбөрт нийт 10 ментор, 30 менти буюу 1 менторт 3 хүртэлх менти хуваарилагдана.
Ментид тавигдах шаардлага:

  • 2022 болон 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, МХХ- оос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;
  • МХХ-ны & quot; Менторшип хөтөлбөр"-т хамрагдаж байгаагүй;
  • Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, менторын зааж зөвлөснийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч сонсох чадвартай, энэ хөтөлбөрт цаг гаргаж, тууштай оролцох боломжтой бол ментигийн хүсэлтийн хуудсыг бөглөж, өөрийн CV-ын хамт 2024 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 17:00 цаг хүртэл МХХ-ны мэргэжилтэн Г.Сарангэрэл (sarangerel@mglbar.mn)-д илгээнэ үү.      

Менти болох хүсэлтэй хуульч Та МХХ-ны дараах менторуудаас хэнтэй ньажиллах хүсэлтэй байгаагаа хүсэлтдээ тодорхойлно уу. Хэрэв нэг ментортой ажиллах хүсэлт гурваас дээш ирсэн тохиолдолд Хуульчдын холбооны ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргах болно. Танд амжилт хүсье!

Холбогдох дугаар: 70116364 /5/, 99794221

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47