ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИКҮҮДИЙН ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

   Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Нээлттэй Нийгэм Форум зэрэг байгууллага хамтран хууль зүйн клиникүүдийн анхдугаар зөвлөгөөнийг 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

   Зөвлөгөөнийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захирал Б.Амарсанаа нар нээж үг хэлсэн бөгөөд “Хууль зүйн клиник сургалт: уламжлал, шинэчлэл” сэдвээр “Ахиц нийгэмлэг”-ийн тэргүүн Н.Туяа, МУИС-ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар, “Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж буй өнөөгийн байдал” сэдвээр Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л.Уянга, “Хуульчийн пробоно үйлчилгээнд хууль зүйн клиникийн оюутнуудыг татан оролцуулах арга хэлбэр” сэдвээр МХХ-ны зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Хууль зүйн туслалцааны төрлүүд ба хууль зүйн клиник сургалт” сэдвээр МХХ-ны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа нар тус тус илтгэл тавьж оролцлоо.

   Хууль зүйн клиник төвүүдийн хамтын ажиллагааг сэргээж хүний эрхийн боловсрол олгох, түгээх, хууль зүйн клиникүүд сүлжээ болж ажиллахыг дэмжих зорилгоор зохион байгуулсан тус анхдугаар зөвлөгөөнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн зохицуулагч зэрэг зочдоос гадна МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Шихихутуг” их сургууль, СЭЗИС-ийн Хууль зүйн сургууль, “Сити” их сургууль, “Идэр” их сургууль, Олон Улсын “Улаанбаатар” их сургууль, “Глобал удирдагч” их сургууль зэрэг клиник сургалтын төвүүдийн төлөөлөл оролцлоо.

   Энэ удаагийн зөвлөгөөнөөр хууль зүйн клиник боловсролыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийн мэдрэмж бүхий эрх зүйчдийг бэлтгэх, хүний эрхийг хамгаалах тогтолцоонд эзлэх байр суурь, хүртээмжийг дээшлүүлэх, хуулийн их дээд сургуулийн оюутнуудын оролцоог идэвхжүүлэх зэрэг асуудлаар туршлага солилцсон. Мөн цаашид Хууль зүйн клиникүүдийн харилцан суралцах зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохиролцлоо.

   Тус зөвлөгөөний үеэр  “Ахиц нийгэмлэг”-ийн тэргүүн  Н.Туяа нь Монголын Хуульчдын Холбоо болон Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Өчигдөр 11 цаг 26 мин
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
Уржигдар 13 цаг 24 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12