ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал үр дүнтэй. Хамгийн энгийн жишээ татахад манай улсад нийт 2768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгох зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл журмыг дагаж мөрдөхгүй байх сонголттой учраас эрх мэдэлтэнд давуу байдал бий болгох, иргэдэд хүндрэл учруулах суурь шалтгааны нэг” хэмээн онцоллоо.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл шинэ парламент шинэ уур амьсгалаар ажиллаж, холбоодтай хамтран ажиллах эхлэл тавьсанд хуульчдын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
5 цаг 22 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
21 цаг 26 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Өчигдөр 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45