БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Бизнесийн үйл ажиллагаанд тулгамдаж буй Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын хуулийн зохицуулалтын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар нээж үг хэлсэн бөгөөд  “Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр ХНТМҮАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхчимэг илтгэл хэлэлцүүлж, “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн танилцуулгыг тус хуулийн ажлын хэсгийн гишүүн, хуульч Б.Солонго танилцуулж, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, ХНТМҮАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Билгүүн, Өмгөөллийн “Онч нүүдэл“ ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярхүү нар хэлэлцүүлэгчээр оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр хуульчид болон бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдүүд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт болон ажил амралтын цаг, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай санал солилцсон юм.

Бизнес эрхлэгчийн зүгээс нэмэгдэл хөлс тооцохдоо дундаж цалин хөлснөөс тооцох, ажлын цагийг нэгтгэн тооцох журмыг ажил олгогч, ажилтнуудын аль алиных нь эрх ашгийг хангасан байдлаар ойлгомжтой зохицуулалт хийх, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажлын цаг, илүү цагийн зохицуулалт хөдөлмөрийн бүтээмж дээр тулгуурласан уян хатан зохицуулалтын өөрчлөлтийг Хөдөлмөрийн тухай хуульд оруулах шаардлагатай байгаа зэрэг саналуудыг илэрхийллээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хөдөлмөрийн харилцаанаас бусад төрлийн гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл суутгаж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгч иргэдэд санхүүгийн дарамтыг үүсгэж байгаа төдийгүй Татварын хууль тогтоомжтой зөрчилдсөн давхар татварын шинжтэй зохицуулалт болж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийх нь зүйтэй гэдэг санал гаргасан.

Цаашид энэ чиглэлээр Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо, хуульчид, хувийн хэвшлийн салбарын төлөөллүүд хамтран шат дараатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоогчдод хууль тогтоомжийн шинэчлэлийн санал хүргүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35