АРИЗОНА МУЖИЙН БАРЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбоо нь АНУ-ын Аризона мужийн Барын холбоотой 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Иргэний эрх зүйн хороооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав болон Аризона мужийн Барын холбооны Гүйцэтгэх захирал Жоэл Ингланд, Тамгын газрын дарга ба Олон нийтийн нөлөөллийн төвийн захирал Ноа Коакли, Харилцаа холбооны тэргүүн Жо Хенгемухлер, Үйлчилгээний ахлах ажилтан Роберта Теппер нар оролцов.     

Тус уулзалтаар хоёр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, онцлогийн талаар танилцуулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, харилцан туршлага судлах зэрэг цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон. 

Аризона мужийн Барын холбоо нь тус мужийн Дээд шүүхийн санаачилгаар 1933 онд байгуулагдсан бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдаас бүрдсэн 26,000 гаруй гишүүнтэй юм. Тус мужийн хуульчид жилд доод талдаа үргэлжилсэн сургалтын 10 багц цаг хангах үүрэгтэй байдаг бөгөөд жил бүр үргэлжилсэн сургалтын 150 хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ.  

Аризонагийн Барын холбоо нь иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, шударга ёсны хүртээмжтэй байдлыг хангах, олон нийтэд үйлчлэх, хуульчдын эрх ашгийг хамгаалах ерөнхий чиг үүрэгтэйгээр ажилладаг байна. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл

ЭМГЭНЭЛ

23 цаг 57 мин
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
23 цаг 57 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Өчигдөр 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26