ДУНДГОВЬ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдөр “Хуульчийн про боно - 2025” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэнд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, аймгийн прокурорын газрын орлогч прокурор Э.Нямбилэгт, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга н.Мөнхбаяр, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга С.Энхбат, МХХ-ны салбарын зохицуулагч Ж.Чимэддулам нар оролцов.

Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх зорилготой тус өдөрлөгт Хуульчдын холбооны гишүүн Дундговь аймгийн хуульчид, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, Дундговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн Туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Татварын газар зэрэг нийт 12 байгууллага оролцож, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, төрийн байгууллагууд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч ажиллав.

Мөн өдөрлөгийн хүрээнд аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Энхтулга, Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Т.Дашцэрэн нар аймгийн төвийн Ерөнхий боловсролын “Говийн ирээдүй цогцолбор”, “Хүмүүнлэг”, “Мандал” сургуулийн сурагчдад “ Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулав.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26