Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХӨДӨӨ ЯВААД ИРЛЭЭ: ДАЛАВЧТАЙ НЬ НИСДЭГ ЮМ БАЙНА

2025.07.31

Энэ жилийн хувьд 2024 оных шиг тэгш ойтой сум, аймгийн наадам олон биш ч чамгүй олон ойн баяр, даншиг наадам болсоор л байна. Зарим нэг газраар наадамдан явахад төв, суурин газар л биш бол утасны сүлжээ ороогүй газар маш их байна. Утасны сүлжээ байхгүй бол интернэт байхгүй гэсэн үг. Энэ нь хүүхдүүд гэлтгүй томчууд бид нарыг дэлгэцийн хамаарлаас цөөхөн хоног ч гэсэн холдуулж байгаа нь сайшаалтай ч эсрэгээрээ олон том эрсдэлийг бий болгож, сайхан боломжуудыг хулгайлж байгаа явдал юм.

Сүртэй ш дээ, утасгүй хэд хоног үхлээ юу гэх хүмүүс гарах байх, гэхдээ энд хотынхон бидний тухай биш утасны сүлжээгүй газарт үлдэж байгаа хүмүүсийн өмнөөс, хүүхдүүдийнх нь өмнөөс харамссан сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо.

1. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хэт их халах, эсвэл хүйтрэх, хөлдөх аюултай, салхи шуурга байнга болж байдаг орчинд амьдарч байгаа малчид, хүүхдүүд цаг агаарын аюултай үзэгдэл болоход хоорондоо хэрхэн холбогдох, шуурганд төөрлөө гэхэд цаг алдалгүй аврах багийг яаж дуудах, эсвэл уулын мухарт байгаа ахмадууд эмнэлгийн тусламж хүсэх боломжгүй, холбоо харилцаагүй ертөнцөөс тусгаарлагдсан мэт байгаа нь эмгэнэл юм.  

Монгол Улсын Үндсэн хуульд заасан Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр...эрх тэгш байна” гэж заасан боловч хот, суурин газар болон орон нутагт байршуулсан утасны сүлжээний ялгаатай байдлаас болж хэрэгжихгүй байна. Түүнчлэн, утасгүй, интернэтгүй байгаа нь дээрх хуулийн Арванзургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүл аюулгүй орчинд амьдрах”, 6 дахь хэсэгт заасан “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтуудтай холбогдох бөгөөд цасан шуурга, салхи, бороонд эрдэнэт хүний амь, мал сүрэг үрэгдсээр байгааг анзааралгүй олон жилийн бид өнгөрөөжээ. Ядаж л малчид маань өдөр тутмынхаа цаг агаарыг мэдчихээд байвал өөрсдийгөө, мал сүргээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадах юм. Эдгээр боломжуудыг олгохгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эс үйлдэхгүй гэж хэлж болно.

Жишээ нь: Үндсэн хуулийн Арвантавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу үүрэн телефоны компаниудад зөвхөн хүн амьдардаг газар антенаа зоогоод байлгүй, хөвч тайга, говь, цөлийн бүсэд хүн амьдардаггүй ч гэсэн бүхий л газрыг сүлжээтэй болго гэдэг хариуцлага үүрүүлмээр санагдана.   

2. Саяхан л юм даа Covid-19 өвчний улмаас хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль хоёр жил орчим завсарлаж, Боловсролын яамнаас цахим хичээл нэвтрүүлсэн боловч интернэтгүй хүүхдүүд тэрхүү сургалтад хамрагдаж чадаагүй юм. Орон нутгийн хүүхдүүдийн хичээл хоцрогдол Улаанбаатар хотын хүүхдүүдийнхээс их байгааг гэртээ зуны амралтаараа цахимаар хичээл, сургалтад хамрагдаж нөхөх боломжтой. Маш олон цахим хуудас, сургалтын платформоос үнэгүй, өөрт хэрэгтэй сургалтад хамрагдах, англи хэлний мэдлэгээ сайжруулах боломж орон нутгийн хүүхдүүдэд байхгүй байна.

Энэ нь Үндсэн хуулийн  Арванзургаадугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “сурч боловсрох эрхтэй” гэсэн заалт хэрэгжихгүйд хүрч байна. Жишээ нь: интернэт байгаа бол ахлах ангийн хүүхдүүд англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд заавал хотод ирэх шаардлагагүй болно. Тэд малчин, тариаланч эцэг эхдээ туслахын хажуугаар гэрийн даалгавраа хийх, шалгалтаа өгөх, багш нартайгаа харилцаж, асуулт асуух боломжууд бий болно.  Ийнхүү хаана амьдарч байгаагаасаа шалтгаалж, нэг нь даарч байхад, нөгөөх нь мэдээлэлтэй учраас хувцсаа тааруулаад өмсчихсөн даарахгүй, нэг нь гадаадын том том сургууль мөрөөдсөн хэдий ч боломж, орчин нь байхгүй байхад нөгөөх нь аль хэдийнээ TOEFL, IELTS, SAT гэхчлэн шаардлагатай шалгалтдаа бэлдээд, материалаа илгээж байгаа нь хүүхдүүд тэгш гараанаас гарч чадахгүй, нэг гараанаас боловсрол эзэмшиж чадахгүй байгааг илтгэнэ. Энэ талаар олон улс болон дотоодын маш олон үйл баримт, тоо, статистик, холбогдолтой хууль, дүрэм, журмуудаас дурдаж болох хэдий ч хэт нурших гээд байгаа тул энд хүрээд зогсооё.

Нүүдэлчин уламжлалыг залгамжлан яваа малчид маань эрүүл чийрэг, мал сүрэг нь тарган, иргэд нь хуульд заасан эрхээ нь эдэлж чаддаг, эрдэм боловсролтой байх нэг шалтгаан нь төр одоо үүрэн телефоны хэдэн компанитай тохирч, шаардаж, хариуцлага бий болгох явдал юм. Нэг хэсэгт нь далавч ургуулаад, нөгөө хэсгийг нь далавчгүй байлгаад байгаа байдлыг засах цаг иржээ.

 

Нийтлэлийг: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Дангаагийн Нямбат

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
17 цаг 38 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
20 цаг 4 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
20 цаг 8 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 15 мин
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Уржигдар 11 цаг 02 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-06-08 11:24
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-06-08 09:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-06-05 16:25
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-04 17:03
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-06-02 16:51
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-06-02 14:38
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-06-02 14:04
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-06-02 11:28
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-06-02 11:27
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна
2026-05-29 15:57
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-05-29 15:17
"ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ПРОКУРОРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ МӨШГӨХ, БУЦААН АВАХ БА ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-05-29 14:29
ХУУЛЬЧИД ХУШ МОД ТАРИЛАА
2026-05-29 08:54
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-27 11:57
“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2025-2030” II ШАТНЫ ТӨСЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026-05-27 11:34