ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргалын ажлын алба, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос оюуны болон сэтгэцийн ялгааг, мөн тэд эрх зүйн чадамжтай байх эрхтэй бөгөөд түүгээрээ дамжуулан суурь эрхээ эдлэх ёстойг үүрэг хүлээгч талууд, хуулийн салбарынхан, олон нийтэд ойлгуулж, тэдний эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх бодлогын нөлөөллийн ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, түүний зөвлөх, эксперт Б.Болороо, судлаач С.Амармэнд нар өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нартай уулзлаа.
Уулзалтаар оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцсон бөгөөд цаашид энэ төрлийн хүмүүсийн эрхийг хамгаалах, системтэй мэдээлэл өгөх, олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуульчдыг мэргэшүүлэх, Монголын Хуульчдын холбооны дэргэд дэд хороо байгуулах санаачилга гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн хуульчдад зориулсан хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар тохиролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
3 Сэтгэгдэл
2026-03-02 18:41
Сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүс гэмт хэрэг үйлддэг нэртэй боловч гэмт хэргийн золиос болж тэдний эрх хаа сайгүй зөрчигдөж ялгаварлан гадуурхалд өртдөг
2026-03-02 18:37
Зөв зүйтэй бодлого арга хэмжээ бн Учир нь хб ийн төрөл дотроос хамгийн орхигдсон хүмүүс бол оюун болоод сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүс юм Нийгэм голдуу хараа сонсгол тулгуур эрхтэн гэх мэт бэрхшээл дээр төвлөрдөг СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛИЙГ БҮР ҮНЭНДЭЭ Л ОРХИГДУУЛСАН Олон жил энэ хүмүүсийн эрх гажуудсан Ж нь 30 жил группт байх ххугацаанд нэг ч удаа хүнс тэжээлийн дэмжлэг болон нийгмийн халамжийн дэмжлэг хүртээгүй асаргаа ч авч үзээгүй Тэднийг зөвхөн эм эмийн эмчилгээгээр аргацаасан амьд үхдэл мэт үзсээр ирсэн
2026-03-02 18:37
Зөв зүйтэй бодлого арга хэмжээ бн Учир нь хб ийн төрөл дотроос хамгийн орхигдсон хүмүүс бол оюун болоод сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүс юм Нийгэм голдуу хараа сонсгол тулгуур эрхтэн гэх мэт бэрхшээл дээр төвлөрдөг СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛИЙГ БҮР ҮНЭНДЭЭ Л ОРХИГДУУЛСАН Олон жил энэ хүмүүсийн эрх гажуудсан Ж нь 30 жил группт байх ххугацаанд нэг ч удаа хүнс тэжээлийн дэмжлэг болон нийгмийн халамжийн дэмжлэг хүртээгүй асаргаа ч авч үзээгүй Тэднийг зөвхөн эм эмийн эмчилгээгээр аргацаасан амьд үхдэл мэт үзсээр ирсэн
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53