Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хуульч Гришма Прадханыг өнөөдөр хүлээн авч уулзлаaа. 

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын арилжааны эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүй, бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах, чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Үүнд тухайлбал, төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн чиглэлийн мэргэшсэн хуульч бэлтгэх, дэд бүтцийн гэрээ хэлэлцээрийн чиглэлээр хуульчдыг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэх,  мөн арилжааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, болон сургагч багш бэлтгэх, зэрэг хуульчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, институцийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцов. 

Түүнчлэн, өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн олон улсын арбитрын сургалт хөтөлбөр, мөн олон улсын эвлэрүүлэн зуучлалын хөтөлбөрүүдийг цаашид бэхжүүлэх, үргэлжлүүлэхээр санал солилцов. 

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Худалдааны яамын Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр дэлхийн шилдэг, олон улсын хуулийн фирмүүдийн хуульчдыг манай улсад урьж  нийт 300 гаруй хуульчдад сургалт, зохион байгуулж сертификат гардуулсан юм. 

АНУ-ын худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орны гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин болон бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр дэлхийн даяар үйл ажиллагаа явуулдаг юм. 

Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Х.Наранбулаг нар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
15 цаг 26 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
15 цаг 32 мин
МЭДЭЭЛЭЛ
19 цаг 5 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Уржигдар 11 цаг 43 мин
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
Уржигдар 09 цаг 31 мин
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2026-08-28 11:24
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-26 16:32
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-19 09:48