Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны гишүүн хуульч, өмгөөлөгчид БНСУ-ын DLG хуулийн фирмийн хуульчидтай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
