ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, С.Амарсайхан Монголын Хуульчдын холбооны удирдлагуудтай өнөөдөр(2026.04.17) албан уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, В.Удвал, Ц.Ганболд, Д.Түмэнжаргал, О.Энхболд, Шүүгчдийн хорооны Тэргүүн Л.Батбаатар, Прокурорын хорооны Тэргүүн Э.Энхбат, Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүн Д.Оросоо, Тамгын газрын дарга Ш.Жолбарс болон холбогдох албаны хүмүүс оролцсон.

Уулзалтаар хууль эрх зүйн орчны реформ шинэчлэлийг эрчимжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульчдыг мэргэшүүлэх, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэ түвшин гаргах зэрэг асуудлыг хөндөн ярилцсан.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, илүү амьдрал нийцсэн байхаар өөрчлөх, хуулийн хэрэгжилтийн үнэлгээний судалгааг Монголын Хуульчдын холбооны дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөөд байгааг хэлсэн. Мөн тэрбээр хууль зүйн салбар нь хангалттай мэдээлэлтэй байдаг ч нэгдсэн системгүй, үр дүн муутай байгаа тул салбарын бүх байгууллагын мэдээллийг нэгтгэсэн нэг архитектур бүхий өгөгдлийн сан бүрдүүлж, шийдвэр гаргалтыг ил тод, хурдтай, хариуцлагатай болгохоор ажиллаж байгааг дуулгалаа.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулахад анхаарч, эрх зүйч байхаас нь хуульч болох хүртэл бэлтгэхэд манлайлан ажиллахын зэрэгцээ Монголын Хуульчдын холбоо нь салбарынхаа хэмжээнд цахим шинэчлэлийг хийхэд санаачилга гаргаж, хуульчдын нэгдсэн платформыг хөгжүүлэхийг зорьж байгаа” гэдгийг дуулгасан юм.

Энэхүү уулзалтаар цаашид Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо нь хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийх, Хууль зүйн сургуулийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх зэрэг ажилд төлөвлөгөө гаргаж хамтарч ажиллахаар боллоо.

Мөн Монгол Улсад болох СОР17 НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад хуульчид хууль эрх зүйн тал дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53