СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Хуульчдын холбоо нь Хансс Зайделийн сантай хамтран Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш нарын хичээл заах арга, хэлбэрийг сайжруулах, туршлага, санал солилцох зорилгоор “Сургагч багш чадавхжуулах” сургалт, уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтыг МХХ-ны Зөвлөлийн гишүүн, ХЗШУ,БХДАЭХорооны дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Мөнхбат болон Хансс Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд нээж үг хэллээ. 

Сургалтад  МУИС-ын Боловсрол судлалын тэнхимийн багш дэд профессор, PhD Д.Золжаргал, МУИС-ын Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш PhD  У.Лхагвасүрэн, Дэлхийн Эерэг сэтгэл заслын холбооны үндсэн сэтгэл засалч, танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засалч, сэтгэл зүйч Б.Мөнгөнцэцэг, “BTG akademy”-ийн багш Hannah Silva нар сургалтын хөтөлбөр, агуулгад судалгаа, дүн шинжилгээ хийх, тус дүн шинжилгээний үндсэнд сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэшүүлэх чиглэлээр хичээл орсон ба УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга PhD, дэд профессор Б.Өнөрмаа  сургалтад хамрагдсан сургагч багш нарт гэрчилгээ гардуулж, цаашид сургалтын хөтөлбөрийг хууль эрх зүйн шинэчлэлт өөрчлөлттэй уялдуулан холбогдох шаардлагын дагуу боловсруулж, магадлан итгэмжлүүлэхээр ирүүлж байхыг сургагч багш нарт зөвлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
1 цаг 18 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
1 цаг 21 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
7 цаг 20 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15