МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын Холбоо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хуульчдын мэргэжлийн оролцоо, эрх зүйн дэмжлэгийг хангах зорилгоор COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албатай 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголын Хуульчдын Холбоог төлөөлөн Тамгын газрын дарга Ш.Жолбарс, COP17 Үндэсний хорооны Ажлын албыг төлөөлөн Ажлын албаны дарга Б.Гантуяа нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд харилцан итгэлцэл, тэгш эрх, ил тод байдлын зарчмыг баримтлан ажиллах бөгөөд Монголын Хуульчдын Холбоо COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд байгуулагдах олон улсын болон дотоодын гэрээ, хэлцэл, санамж бичиг болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлнэ.

Түүнчлэн гадаадын төлөөлөгчдийн визийн дэглэм, эрх зүйн байдал, дипломат эрх ямба, дархан эрхтэй холбоотой хууль тогтоомжийн тайлбар, зөвлөмж боловсруулж, хурлын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай эрх зүйн орчуулгын ажилд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Мөн COP17 бага хурлын **Цэнхэр бүсэд** эрдэмтэн, судлаач, хуульчид болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой панел хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын хэлэлцээрийн багт хууль зүйн зөвлөгөө, бодлогын зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэлэлцээрийн явцад протокол хөтлөх техникийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна **Ногоон бүсэд** иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөөний клиник ажиллуулж, Газрын тухай, Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг эрх зүйн өндөр түвшинд хангах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, мөн байгаль орчин, газрын доройтол, тогтвортой хөгжлийн асуудлаарх эрх зүйн ойлголт, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
1 цаг 40 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
7 цаг 20 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 14 цаг 57 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 07 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23