ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Ханнс-Зайделийн сан болон Дотоод хэргийн их сургууль хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад хууль зүйн тогтолцооны үүрэг: Хууль, шүүхийн практик ба хүртээмж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна.

Тус хурал нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль зүйн зохицуулалт, шүүхийн практик, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, шүүхэд хандах эрх, процессын хүртээмж болон хууль зүйн тогтолцооны институцийн оролцоо зэрэг асуудлыг судалгаа, практикт тулгуурлан хэлэлцэх зорилготой.

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, хууль сахиулах байгууллагын алба хаагч, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач, хүний эрхийн мэргэжилтэн болон холбогдох чиглэлээр ажилладаг бусад мэргэжилтэн, судлаачдыг судалгааны илтгэлээ ирүүлж, хуралд оролцохыг урьж байна.

Илтгэлийн үндсэн чиглэл

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба шүүхэд хандах боломж
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эрхийн хамгаалалт
  • Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Шүүхийн практик ба эрх зүйн тайлбар
  • Хууль зүйн тогтолцооны институцийн үүрэг ба хүртээмж
  • Олон улсын стандарт болон бусад улсын сайн туршлага
  • Эрх зүйн болон институцийн шинэчлэлийн боломж

Шалгарсан илтгэлүүдийг хурлын эмхэтгэлд нэгтгэн хэвлэн нийтэлнэ.

Илтгэлүүдийг судалгааны чанар, сэдэвтэй нийцэх байдал, шинэлэг тал, арга зүй, үндэслэл, үр дүн, дүгнэлт болон практик ач холбогдол зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан зохион байгуулах комисс үнэлж, 8 илтгэлийг сонгон 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болох эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

Илтгэл хүлээн авах эцсийн хугацаа:

2026 оны 09 дүгээр сарын 21-ний 17:00 цаг

Илтгэл хүлээн авах цахим хаяг:

humanrights.uia@gmail.com

Холбоо барих:

9907-2220 (Н.Жинжиймаа)

9907-2762

Судалгааны үр дүнгээ хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин, шүүхийн практикийг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулахыг урьж байна

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
19 цаг 49 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28