ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат Шүүхийн захиргааны Олон Улсын холбооны Ерөнхийлөгч Памела Харрис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.09.16) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хуульчдын мэргэжлийн байгууллага болон шүүхийн захиргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шүүхийн захиргаа болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар талууд байр сууриа хуваалцсан.

Тус холбооны төлөөлөгчид хүн төвтэй шүүхийн тогтолцоог хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, иргэн шүүхэд хандах үедээ шүүхийн үйл явцын талаар ойлголттой байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хуульчийн туслалцаа, төлөөллийг авах боломжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Тус уулзалтад Шүүхийн захиргааны олон улсын холбооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Бовлинг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, АНУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав, Зөвлөлийн гишүүн, Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Э.Алимаа нар оролцлоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
20 цаг 41 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05