Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах зөвлөмж баталлаа

2014 оны 4 сарын 2

 

Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Хууль сахиулахын их сургууль хамтран “Нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт онол практикийн бага хурлыг дөрөвдүгээр сарын 1-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Бага хурлын эхэнд ХСИС-ийн багш, ахлах дэслэгч Т.Азжаргал “Үндсэн хууль нийтийн эрх зүйн үндсэн эх сурвалж болох нь” сэдвээр илтгэл тавьж, Үндсэн хуулийг зөрчсөн цөөнгүй асуудал байгааг дурьдав. Энэ хурлын өөр нэг гол сэдэв нь ХСИС-ийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн  ахлах багш, цагдаагийн ахмад Н.Мөнхзулын хэлэлцүүлсэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэглээ, анхаарах асуудал” байлаа. Тэрбээр илтгэлээрээ “Сонирхлын зөрчил гэсэн ойлголт нэг талаас нийтийн албан тушаалтны ёс зүйн шаардлага, нөгөө талаас авлигын сүүдэр, шалтгаан болж яригдсаар ирсэн. Нийтийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхэд хувийн сонирхол зүй бусаар  нөлөөлсөн үед авлига бий болдог нийтлэг зүй тогтол байдаг. Сонирхлын зөрчил нь авлига биш, харин авлига бий болгох хөрс суурь, шалтгаан болдог. Тиймээс сонирхолын зөрчлийг зохицуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх томоохон механизмд тооцогддог” гэдгийг онцоллоо.

Уг хуралд Гадаад харилцааны яам, Авилгатай тэмцэх газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар болон дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөл оролцлоо. Эдгээр байгууллагуудынхаа түвшинд ярилцаж удирдах ажилтан, гүйцэтгэх албан тушаалтан, сургалт судалгааны байгууллагуудад хандсан  Нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах зөвлөмжийг гаргаж, тухайн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв. Уг зөвлөмжид Нийтийн эрх зүйн хүрээн дэх Монгол Улсын Олон улсын гэрээг нийтийн эрх зүйн салбар бүрээр түүвэрлэн эмхтгэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд тараах талаар тусгажээ. Түүнчлэн нийтийн эрх зүйн аливаа хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүйн зарчим, үзэл баримтлалтай холбон тайлбарлах, хэрэглэх, Ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг сайжруулах, Хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон тулгамдсан асуудлыг дээд шатны албан тушаалтанд уламжлах зэргийг зөвлөсөн байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
9 цаг 11 мин
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
10 цаг 19 мин
БАЯР ХҮРГЭЕ
Уржигдар 16 цаг 14 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
Уржигдар 15 цаг 52 мин
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 10 цаг 54 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40