МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр                                                                                          Улаанбаатар хот

                          

Нэг. Зорилго                                                                    

 

1.1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.5 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагууСахилгын шинжээчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр. Сахилгын шинжээчид нэр дэвшүүлэх эрх

 

2.1. Монголын Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны бүх гишүүн, хуульчид тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид “Хороо” гэх/-ныСахилгын шинжээчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

                                               

3.1.ХорооныСахилгын шинжээчийн 2 орон тоондМонголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журамд заасан шаардлагыг хангасан хуульч  зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

3.2. Хорооны Сахилгын шинжээчид нэр дэвшихээ илэрхийлэх ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт эхэлж,2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

3.3. Сахилгын шинжээчээр ажиллах сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, эсхүл www.mglbar.mn цахим хуудсыг ашиглан нэрээ дэвшүүлнэ.

 

Дөрөв. Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

                             

4.1. Сахилгын шинжээчид нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1. хуульчийн зөвшөөрөл авсан;

4.1.2. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн;

4.1.3. 25 нас хүрсэн;

4.1.4. ял шийтгүүлж байгаагүй;

4.1.5. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж, нээлттэй сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;

4.1.6. мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай.

 

Тав. Бүрдүүлэх материал

 

5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журмын 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан материалыг бүрдүүлж,хүсэлтийн хамт Холбоонд ирүүлнэ.

5.1.1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

5.1.2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.1.4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

5.1.5. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5.1.6. “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.1.7. энэ удирдамжийнхавсралтад заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл.

                                            

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

 

6.1. Сахилгын шинжээчид нэр дэвшигчийн материалыг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг:   Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар.

 

Утас: 70116007, 70116065

 

Долоо. Сахилгын шинжээчийг томилуулах санал гаргах

 

7.1. Хорооны ажлын албаны дарга нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан,2 нэр дэвшигчийгСахилгын шинжээчээр томилуулахаар Хуульчдын холбооны Зөвлөлд санал болгоно.

 

7.2. Хорооны ажлын албаны даргын санал болгосон 2 нэр дэвшигчийгХуульчдын холбооны Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

 

 

 

-оОо-

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Уржигдар 14 цаг 46 мин
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
2025-10-09 10:10
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-10-08 10:14
 “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЭРХ ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-07 16:47
ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-10-07 11:13
АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ ЖИЛ ЯПОН УЛСАД БОЛНО
2025-10-06 12:23
МЭДЭЭЛЭЛ
2025-10-06 11:21
“ОЛОН САЛБАРЫН ОРОЛЦООТОЙ ПРО БОНО:ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ-МОНГОЛЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-06 11:43
АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-10-06 11:38
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ "CYBERSECURITY CONFERENCE 2025"-Д ОРОЛЦЛОО
2025-09-26 17:23
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ИЛТГЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-26 17:06
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-09-26 10:57
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-09-25 16:21
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-09-23 15:42
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2025-09-23 15:34
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-22 15:50
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-09-22 15:26
ЯПОН УЛСЫН АЙЧИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-09-22 14:59
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын авлигын эрсдэлийн төсөөллийн судалгаа
2025-09-18 12:23