ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ДҮРЭМД САНАЛ АВЧ БАЙНА

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.13 дахь заалт, Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журмын 12 дугаар зүйлд заасны дагуу Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны дүрмийн төслийг 9 бүлэг 37 зүйлтэйгээр боловсруулсан болно. Уг дүрмийн зорилт нь Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх, үүргийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж буй юм.

Өмгөөлөгчдийн хорооны дүрмийн төслийг нийт өмгөөлөгчдийн цахим шуудангийн хаягаар 2014 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл нийт зургаан удаа хэлэлцүүлсэн юм.

Мөн Өмгөөлөгчдийн хорооны дүрмийг батлахтай холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 3-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ний өдрийн хооронд цахим санал хураалтыг явуулж байна. Иймд Өмгөөлөгчдийн хорооны гишүүн өмгөөлөгч та бүхэн санал хураалтад идэвхитэй оролцож энэ хугацаанд амжиж саналаа өгнө үү.

Өмгөөлөгч та санал өгөхдөө Монголын Хуульчдын холбооны http://mglbar.mn/ цахим хуудасны “Гишүүний булан” хэсэгт өөрийн ригестрийн дугаар болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрч, баруун багана дахь “сонгууль” гэсэн хэсгийг дарж ороод “Дүрэмд санал өгөх” гэсэн хэсэгт саналаа өгнө үү.

 

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 99529119, 99025467 утсаар холбогдож авна уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35