Сайдын тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон иргэдийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  476 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайд /хуучнаар/-ын 2008 оны 71 дүгээр тушаалыг хүчингүй болгоод байсан билээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон зарим иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хуульчдын холбоонд хүсэлт гаргасан юм. Иймд уг тушаалын хавсралтад нэр заасан иргэдийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг дээрх Холбооны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлжээ.

 

Тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалын хавралтад нэр заасан иргэд нь Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан тохиолдолд зохих журамд заасны дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэж байхаар шийдвэрлэсэн байна. 

 

 

 

 

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35