Зарим аймгийн салбарын зохицуулагчийг тодруулах санал асуулга явагдана

        Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн хурлын 37 дугаар тогтоолоор тус холбооноос олгосон эрх хэмжээ, чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах 21 аймгийн салбарыг байгуулж, тухайн орон нутагт ажиллах салбарын зохицуулагчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн билээ.

 

        Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс тус холбооны Тамгын газраас орон нутаг дахь салбарын зохицуулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2014 оны долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулж, холбогдох удирдамжийг тухайн орон нутгийн шүүх, прокурорын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хүргүүлсэн.

 

        Тус удирдамжийн дагуу 21 аймгаас нийт 54 хуульч материалаа ирүүлсэн бөгөөд эдгээр хуульчдын материалыг Хуульчдын холбооны удирдлагууд авч хэлэлцээд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан аймгийн салбарын зохицуулагчид нэр дэвшигчийг тухайн аймгийнх нь нийт хуульчдын дунд санал асуулга явуулж, түүний үр дүнг харгалзан томилохоор болоод байна.

 

Эдгээр аймгийн салбарын зохицуулагчид нэр дэвшигчдийн талаар явуулах санал асуулгыг 2015 оны нэгдүгээр сарын 12-оос 17-ны өдрийн хооронд Хуульчдын холбооны цахим хуудсаар явуулна.

 

Иймд дээрх дөрвөн аймгийн хуульч та бүхнийг http://mglbar.mn/ сайт руу өөрийн гишүүний эрхээр нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Жич: Санал асуулгатай холбоотой мэдээллийг Хуульчдын холбооны салбар хариуцсан мэргэжилтэн Н.Мандалтай холбогдон тодруулна уу.

 

Холбогдох утас: 95954909, И-мэйл хаяг: mandal.n@mglbar.mn

 

 

 

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35