Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хурал боллоо

 

 

Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны нэгдүгээр сарын 31-нд боллоо. Тус хурлаар нийтдээ 6 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргав.

 

Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлон хүргэвэл:

 

    1. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр томилох эсэх асуудлыг хэлэлцэж, Хуралд оролцогчдын олонхийн саналаар Шагдарсүрэнгийн Нарантуяаг тус хорооны гишүүнээр нөхөн томиллоо.

 

    2. ШЕЗ-ийн Шүүхийн мэргэшлийн хорооноос дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч 27 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажуулав.

 

    3. Сургалтын дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэхжүүлэх, үргэлжилсэн сургалтын танхимын бус хэлбэрийг нэмэгдүүлэх, танхимын бус хэлбэрээр багц цаг тооцуулж байгаа хуульчдаас сургалтын төлбөрийн тодорхой хувийг авах, Сургалтын хорооноос сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.

 

    4. Чиг үүргийн хороо болон Холбооноос байгуулсан ажлын хэсгийн гишүүнд олгох нэг цагийн урамшууллын хэмжээг 7500 төгрөг байхаар тогтлоо.

 

    5. Хуульчдын холбооны 2015 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

    6. Хурлын төгсгөлд Хуульчдын холбооноос батлан мөрдүүлж буй зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

 

 

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35