ОЛОН УЛСЫН АРБИТРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

    АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийг дэмжих санаачилга төсөл болон Монголын Хуульчдын холбоо хамтран сургагч багш бэлтгэх долоо хоногийн цуврал сургалтыг өнөөдөр Хуульчдын танхимд эхлүүллээ. Долоо хоногийн эхний хагаст зохион байгуулах энэ сургалтын үр дүнд 16 сургагч багш бэлтгэгдэж, долоо хоногийн сүүлчээр болох олон улсын арбитрын сургалтыг удирдан явуулах мэдлэг, чадварыг эзэмших юм.

    “Гибсон, Данн ба Кратчер” (Гибсон Данн) олон улсын хуулийн фирмийн арбитрын мэргэжилтнүүд болох Сайрус Бенсон, Викториа Орловски нарын дэмжлэгтэйгээр сургагч багш нарын удирдан явуулах сургалт нь “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдаж буй гурав дахь сургалт болж байна.

    Тус сургалтад Хууль зүйн яам, МХХ, Улаанбаатар хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр зэрэг байгууллагын төлөөлөл болох нийт 52 хуульч, эрх зүйч, арбитрчид, төрийн албан хаагчид, багш нар оролцох юм. Уг сургалт нь олон улсын арбитрын тухай мэдлэгийг бататгах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд арилжааны арбитрыг ашиглах боломжийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилготой аж. Үүнээс гадна олон улсын шилдэг туршлагад суурилсан, хувийн хэвшлийн оролцоотой, шүүхийн байгууллагын дэмжлэг бүхий арбитрын практикийг Монголд хөгжүүлэх замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах юм байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35