Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Татах                                               ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД

НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 06 дугаар

сарын 15-ны өдөр                                                                                     Улаанбаатар хот

 

Нэг. Зорилго

 

1.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь хэсэгт зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

 

2.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

 

3.1. Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

3.2. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

3.3. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

 

Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага

 

4.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

4.1.1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;

4.1.2. хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай;

4.1.3. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан.

 

Тав. Бүрдүүлэх материал

 

5.1. Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

5.1.1. Төрийн албан хаагчийн анкет;

5.1.2. Хоёр хувь цээж зураг /3х4/;

5.1.3. Иргэний үнэмлэхний хуулбар;

5.1.4. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт

 

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

 

6.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2015 оын 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Шалгалтын хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот.

 

Холбоо барих утас: 70116007, 70116995

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг 23 мин
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 09 цаг 48 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48