Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛД НЭР ОНООХ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Татах

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛД НЭР ОНООХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Хуульчдын холбооны хөгжил, шинэчлэл болоод хуульчаар ажиллах боловсон хүчин бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулсан, хууль зүйн салбарийн хөгжилд онцгой үр дүн өгөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт гарган тогтвортой ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн хуульчийг болон бусад этгээдийг Холбооны шагналаар шагнана гэж Монголын Хуульчдын холбооны шагналын журамд заасан.

Тус журамд Холбооны шагналыг Хүндэт тэмдэг, Шилдэг пробоно хуульч, Хуульчдын холбооны дээд шагнал гэсэн байдлаар ангилсан бөгөөд Хуульчдын холбооны ДЭЭД ШАГНАЛД нэр оноох уралдааныг хуульч, эрх зүйчдийн дунд зарлаж байна.

Хоёр. Уралдааны зорилго

Хуульчдын холбооны шагналын тухай журмын зорилтод нийцэх хууль зүйн салбарын онцлогийг хадгалсан Хуульчдын холбооны дээд шагналд нэр онооход уралдааны зорилго оршино.

Гурав.Уралдааны хамрах хүрээ, агуулга

Уралдаанд оролцогч нь Хуульчдын холбооны шагналын тухай журамтай танилцан, Хуульчдын холбооны дээд шагналын нэрийг оноох бөгөөд нэрний утга, агуулгыг тодорхой тайлбарласан байна.

Дөрөв. Уралдааны хугацаа

Уралдааныг 2015 оны долдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл зохион  байгуулна.

Тав. Тавигдах шаардлага

  1. Уралдаанд оролцогч нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй байна.
  2. Уралдаанд оролцогч чээж зураг, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, холбоо барих утас, хаягаа бүтээлийн хамт ирүүлнэ.
  3. Уралдаанд оролцогч Хуульчдын холбооны шагналын журамтай www.mglbar.mn цахим хуудасны Хууль ,дүрэм, журам хэсгээс танилцана.
  4. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон нэрээр өрсөлдөнө.
  5. Уралдаанд оролцогч хэдэн ч нэр ирүүлж болно.
  6. Уралдаанд шалгарсан нэр нь Хуульчдын холбооны өмч болно.

Зургаа. Уралдаанд тавигдах шаардлага

1. Хуульчдын холбооны дээд шагналын нэр нь хууль зүйн салбарын хөгжил, чиг хандлага,  үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг хадгалсан, чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн байна.

2. Утга, агуулга нь олон нийтэд ойлгомжтой, товч бөгөөд тодорхой байна.

Долоо. Хүлээн авах хугацаа

Хуульчдын холбооны дээд шагналд нэр оноох уралдаанд оролцох нэрийг 2015 оны наймдугаар сарын 20-ны 18:00 цагийн дотор Хуульчдын  холбооны Тамгын газарт ирүүлнэ.

 И-мэйл хаяг: Azzaya.b@mglbar.mn

Найм. Шалгаруулах журам

Уралдаанд ирсэн нэрсийг  2015 оны есдүгээр сарын 5-ны дотор Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулна.

Ес. Шагнал урамшуулал

Шалгарсан нэрний эзнийг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна. 

 

 

Мэдээллийг: 70116995, 98066116, 88601006 утсаар, www.mglbar.mn цахим хуудсаас авч болно.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг 23 мин
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 09 цаг 48 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48