Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЗАГВАР БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
 
  Татах

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЗАГВАР БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 

Нэг. Үндэслэл

Хуульчдын холбооны хөгжил, шинэчлэл болоод хуульчаар ажиллах боловсон хүчин бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулсан, хууль зүйн салбарын хөгжилд онцгой үр дүн өгөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт гарган тогтвортой ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн хуульчийг болон бусад этгээдийг Холбооны шагналаар шагнана гэж Монголын Хуульчдын холбооны шагналын журамд заасан.

Тус журамд Холбооны шагналыг дараах байдлаар ангилж тусгасан бөгөөд ангилал бүрт утга төгөлдөр загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, мэргэжлийн сургуулийн оюутны дунд зарлаж байна. Үүнд:

  1. ХҮНДЭТ ТЭМДЭГ
  2. ШИЛДЭГ ПРОБОНО ХУУЛЬЧ
  3. Хуульчдын холбооны дээд шагнал /Бүтээл авахгүй/

Хоёр. Уралдааны зорилго

Хуульчдын холбооны шагналын тухай журмын зорилтод нийцэх үндэсний соёл, сэтгэлгээний уламжлал,  хууль зүйн салбарын онцлогийг хадгалсан, чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн Хуульчдын холбооны шагналын загвар бүтээхэд уралдааны зорилго оршино.

Гурав.Уралдааны хамрах хүрээ, агуулга

Уралдаанд оролцогч нь Хуульчдын холбооны шагналын тухай журамтай танилцан, Холбооны шагналын загварын төслийг хийж гүйцэтгэх бөгөөд загварын хэмжээ өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

Дөрөв. Уралдааны хугацаа

Уралдааныг 2015 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Тав. Уран бүтээлчид тавигдах шаардлага

  1. Уралдаанд оролцогч чээж зураг, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, холбоо барих утас, хаягаа бүтээлийн хамт ирүүлнэ.
  2. Уралдаанд оролцогч Хуульчдын холбооны шагналын журамтай www.mglbar.mn цахим хуудасны Хууль, дүрэм, журам хэсгээс танилцана.
  3. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн загвараар өрсөлдөнө.
  4. Уралдаанд оролцогч төрөл тус бүрт хэдэн ч бүтээл ирүүлж болно.
  5. Шалгарсан бүтээлүүд нь Хуульчдын холбооны өмч болно.

Зургаа. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага

1. Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.

2. Бүтээлийг Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ болон гараар тус бүр хоёр хувь зурсан байна.

        2.1  Цахим бүтээл нь өндөр нягтралтай байх шаардлагатай  бөгөөд gif, jpeg цахим  

               хувилбарыг ирүүлнэ.

  1.  Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь  

үйлдэн ирүүлнэ.

             3. Загварыг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.

             4. Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийцийн санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.

Долоо. Бүтээлийг хүлээн авах

Бүтээлийг 2015 оны наймдугаар сарын 20-ны 18:00 цагийн дотор Хуульчдын холбооны Тамгын газарт ирүүлнэ. И-мэйл хаяг: Azzaya.b@mglbar.mn

Найм. Бүтээлийг шалгаруулах журам

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг есдүгээр сарын 5-ны дотор Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулна.

Ес. Шагнал урамшуулал

Шалгарсан бүтээл тус бүрийн эзнийг 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна. 

Арав. Тайлбар

Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй. 

 

Мэдээллийг: 70116995, 98066116, 88601006 утсаар, www.mglbar.mn цахим хуудсаас авч болно.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг 23 мин
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 09 цаг 48 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48