ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

 

2015 оны 08 дугаар

 сарын 10-ны өдөр                                                                                 Улаанбаатар хот

 

Нэг.Зорилго

    1.1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

    2.1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

    3.1.Шүүхийн ёс зүйн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

    3.2.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

    3.3.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

 

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

    4.1.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

    4.1.1.нэр хүндтэй байх;

    4.1.2.шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч байх.

 

Тав.Бүрдүүлэх материал

    5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

 

    5.1.1.Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4);

    5.1.2.Иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

    6.1.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Ёс зүйн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот.

 

Холбоо барих утас: 70116007, 70116065

 

Долоо.Нэр дэвшигчийг санал болгох

    7.1.Хуульчдын холбооны Ёс зүйн хороо нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Хуульчдын холбооны Зөвлөлд санал болгоно.

 

    7.2.Ёс зүйн хорооны саналд үндэслэн Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан 1 нэр дэвшигчийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-10-13 14:46
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
2025-10-09 10:10
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-10-08 10:14
 “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЭРХ ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-07 16:47
ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-10-07 11:13
АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ ЖИЛ ЯПОН УЛСАД БОЛНО
2025-10-06 12:23
МЭДЭЭЛЭЛ
2025-10-06 11:21
“ОЛОН САЛБАРЫН ОРОЛЦООТОЙ ПРО БОНО:ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ-МОНГОЛЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-06 11:43
АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-10-06 11:38
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ "CYBERSECURITY CONFERENCE 2025"-Д ОРОЛЦЛОО
2025-09-26 17:23
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ИЛТГЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-26 17:06
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-09-26 10:57
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-09-25 16:21
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-09-23 15:42
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2025-09-23 15:34
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-09-22 15:50
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-09-22 15:26
ЯПОН УЛСЫН АЙЧИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-09-22 14:59
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын авлигын эрсдэлийн төсөөллийн судалгаа
2025-09-18 12:23