Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Сахилгын шинжээчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ

САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 09 дүгээр 

сарын 09-ний өдөр                                                                                              Улаанбаатар хот

                          

Нэг. Зорилго                                                                    

 

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.5 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Сахилгын шинжээчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр.Сахилгын шинжээчид нэр дэвшүүлэх эрх

                                                   

2.1.Монголын Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны бүх гишүүн, хуульчид тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид “Хороо” гэх/-ны Сахилгын шинжээчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

2.2.Хорооны Сахилгын шинжээчийн нэг орон тоонд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журамд заасан шаардлагыг хангасан хуульч  зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

Гурав.Сахилгын шинжээчийн эрхлэх асуудал

                                                                                                          

3.1.Сахилгын шинжээч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшингийн хангалтгүй байдлыг нотлох ажиллагааг явуулах бөгөөд хууль болон Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 3.3 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

                         

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

                             

4.1.Сахилгын шинжээчид нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1.хуульчийн зөвшөөрөл авсан;

4.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн;

4.1.3.25 нас хүрсэн;                                                                              

4.1.4.ял шийтгүүлж байгаагүй;

4.1.5.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж, нээлттэй сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;

4.1.6.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай.

 

Тав.Бүрдүүлэх материал

 

5.1.Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журмын 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан материалыг бүрдүүлж,хүсэлтийн хамт Холбоонд ирүүлнэ.

5.1.1.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

5.1.2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.1.4.Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

5.1.5.Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5.1.6.“4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.1.7.энэ удирдамжийн хавсралтад заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл. /Маягтыг татах/

                                            

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

 

6.1.Сахилгын шинжээчид нэр дэвшигчийн материалыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хорооны Ажлын алба дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 501 тоот, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын алба.

 

Утас: 70116162, 70116007

 

Долоо.Сахилгын шинжээчийг томилуулах санал гаргах

 

7.1.Хорооны ажлын албаны дарга нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан нэг нэр дэвшигчийг Сахилгын шинжээчээр томилуулахаар Хуульчдын холбооны зөвлөлд санал болгоно.

 

7.2.Хорооны ажлын албаны даргын санал болгосон нэг нэр дэвшигчийг Хуульчдын холбооны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

-оОо-

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг 24 мин
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 09 цаг 48 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48