Сонгуулийн цахим системийн ажиллагааг эхлүүллээ

        Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.09.11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийг 2015 оны есдүгээр сарын 16-аас есдүгээр сарын 23-ны өдрийн хооронд явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд сонгуулийн эхний үе шат болох Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр 08:00 цагт эхэлж буй юм.

 

        Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон Хяналтын хэсгийн төлөөллүүд өнөөдөр 07:40 цагт “Сонгуулийн цахим систем”-ийг шалгаж, ажиллагааг эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Батсүх, шүүгч гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Б.Цолмонбаатар, прокурорын гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Ц.Өлзийжаргал, өмгөөлөгч гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Ц.Гансүх, бусад хуульчдыг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Д.Жавзмаа болон Хяналтын хэсгийн гишүүн Д.Зоригтбаатар, ажлын хэсгийн хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалням, Хуульчдын холбооны мэдээлэл, технологийн инженер Х.Наранхүү нар оролцсон юм.

 

        Энэ үеэр нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хугацааг 2015 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цаг байхаар, дуусах хугацааг 2015 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 22:00 цаг байхаар тохируулжээ. Ингэхдээ сонгуульд нэр дэвшигч өөрийн хамрагдсан төлөөллийн хэсэгт зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлэхээр тохируулга хийгдсэн байна.

 

        Мөн сонгуульд оролцох төлөөллийн хэсгийг сонгож, шүүгчдийн төлөөллийн хэсэгт 484 хуульчийг, прокурорын төлөөлийн хэсэгт 453 хуульчийг, өмгөөлөгчдийн төлөөллийн хэсэгт 1919 хуульчийг, бусад хуульчдын төлөөллийн хэсэгт 1942 хуульчийг тус тус оруулан төлөөллийн хэсэг бүрээр нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах тохиргоог идэвхжүүлжээ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35