Сонгуулийн цахим системийг санал хураалтын шатанд шилжүүллээ

        Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын сонгуулийн эхний үе шат болох Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа өнгөрсөн ням гаригт дуусч, хоёр дахь үе шат буюу Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид санал өгөх ажиллагаа есдүгээр сарын 21-ний 08:00 цагт эхэлж буй юм.

 

        Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон Хяналтын хэсгийн төлөөллүүд есдүгээр сарын 20-ны өдрийн 22:15 минутад их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн нэрсийг баталгаажуулж, “Сонгуулийн цахим систем”-ийг санал хураалтын шатанд шилжүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Батсүх, шүүгч гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Ц.Оч, прокурорын гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Д.Бөхчулуун, өмгөөлөгч гишүүдийг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн Ц.Гансүх, бусад хуульчдыг төлөөлж, ажлын хэсгийн гишүүн А.Оюунчимэг болон Хяналтын хэсгийн гишүүн Г.Батбаяр, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, Хяналтын хэсгийн гишүүн О.Түвшинбат,  ажлын хэсгийн хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалням, Хуульчдын холбооны мэдээлэл, технологийн инженер Х.Наранхүү нар оролцсон юм.

 

        Энэ үеэр Сонгуулийн цахим системийн “тохируулга” хэсэгт нэвтэрч санал өгөх ажиллагааг эхлүүлэх хугацааг 2015 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 08:00 цаг байхаар, дуусах хугацааг 2015 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 22 цагт байхаар тохируулжээ. Санал өгөх доод, дээд хязгаарыг тогтоож, шүүгчдийн төлөөлөлд 1-101, прокурорын төлөөллийн хэсэгт 1-101, өмгөөлөгчдийн төлөөллийн хэсэгт 1-202, бусад хуульчдын төлөөллийн хэсэгт 1-101 хуульч байхаар тохируулсан байна.

 

        Мөн   Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн нэрсийг баталгаажуулсан бөгөөд шүүгчдийн төлөөллийн хэсэгт 115 хуульч, прокурорын төлөөллийн хэсэгт 137 хуульч, өмгөөлөгчдийн төлөөллийн хэсэгт 262 хуульч, бусад хуульчдын төлөөллийн хэсэгт 122 хуульч, нийт 636 хуульч Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгчид тус тус нэрээ дэвшүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35