Их хурлын төлөөлөгчөөр 535 хуульч сонгогдлоо

        Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид санал өгөх ажиллагаа есдүгээр сарын 21-23-ны өдрийн хооронд явагдаж, төлөөлөгч сонгох сонгуулийн дүнг өчигдөр Хуульчдын холбооны зөвлөлөөр хэлэлцүүлж, баталгаажууллаа.

 

        Санал хураалтын цахим систем нь тухайн төлөөллийн хэсэгт нэр дэвшигчийн авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг автоматаар гаргасан бөгөөд таван хуульч Монголын Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журмын 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, өөр төлөөллийн хэсгээс нэр дэвшин сонгогдсон байна. Тиймээс Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар тус таван хуульчийг Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хуульчдын нэрсийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэв.

 

        Иймд Хуульчдын холбооны зөвлөлөөс холбогдох хууль, дүрэм болон Монголын Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам, Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн санал хураалтын цахим системийн дүнг тус тус үндэслэн шүүгчдийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 214, бусад хуульчдын төлөөллөөс 107 төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажууллаа.

 

        Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын тогтоолыг ЭНД,  Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Шүүгчдийн төлөөллийн нэрсийн жагсаалтыг ЭНД, Прокуроруудын төлөөллийн нэрсийн жагсаалтыг ЭНД, Өмгөөлөгчдийн төлөөллийн нэрсийн жагсаалтыг ЭНД, Бусад хуульчдын төлөөллийн нэрсийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35