Зөвлөлийн гишүүнийг сонгох сонгуулийн мэдээлэл

        Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлаар зарим сайн дурын хороодын төлөөлөл бүхий Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ.

 

        Хуульчдын анхдугаар хурлаар Монголын Хуульчдын холбооны зөвлөлд 38 гишүүнийг батламжилсан. Эдгээр гишүүдээс Өмгөөлөгчдийн хорооны төлөөллийн нэг гишүүн /гадаад улсад урт хугацаагаар суралцах болсон/, Прокурорын хорооны төлөөллийн нэг гишүүн /төрийн өөр албан тушаалд томилогдсон/ тул Зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэх хүсэлтээ гаргасан байна. 

        

        Мөн Хуульчдын холбооны зөвлөлийн  2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хурлын 38 дугаар тогтоолоор батламжлагдсан "Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо"-оос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсгийг үндэслэн хорооны гишүүд дотроосоо нэг төлөөллөө сонгон, Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал гаргасан.

 

        Иймд тус холбооны Өмгөөлөгчдийн хороо, Прокуроруудын хороо, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн дунд Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг 2015 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас есдүгээр сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-ээр дамжуулан явуулахаар боллоо. Нэр дэвшүүлэх ажиллагаанд тухайн хороонд харьяалагдаж буй гишүүн бүр өөрийн нэрээ дэвшүүлэх эрхтэй юм.

 

        Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид санал өгөх ажиллагааг 2015 оны есдүгээр сарын 29-ны 08:00 цагаас 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд явуулна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35