Зөвлөлийн гишүүнд 43 хуульч нэр дэвшжээ

        Монголын Хуульчдын холбооны зарим сайн дурын хороодоос зөвлөлийн гишүүнд нэр  дэвшүүлэх ажиллагаа 2015 оны есдүгээр сарын 26-28-ны өдрийн хооронд явагдлаа.

 

        Энэ хүрээнд Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс байгуулагдсан Хяналтын хэсгийн гишүүд өчигдөр (2015.09.28) 22:10 минутад хуралдаж, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулж, сонгуулийн цахим системийг санал хураалтын шатанд шилжүүллээ.

 

        Тус үйл ажиллагаанд Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах ажлын гишүүн Б.Энх-Амгалан,  прокурор гишүүдийн төлөөлж, Хяналтын хэсгийн ахлагч Д.Бөхчулуун, өмгөөлөгч гишүүдийг төлөөлж, Хяналтын хэсгийн гишүүн Г.Батбаяр, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, Хяналтын хэсгийн гишүүн О.Түвшинбат, Ажлын хэсгийн хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалням, Монголын Хуульчдын холбооны Мэдээлэл технологийн инженер Х.Наранхүү нар оролцсон юм.

 

        Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулахад, Прокурорын хорооны хэсэгт 12 хуульч, Өмгөөлөгчдийн хорооны хэсэгт 23 хуульч, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны хэсэгт 8 хуульч тус тус нэр дэвшсэн байна.

 

        Хуульчдын холбооны зарим сайн дурын хороодоос Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагаа 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагаас, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22.00 цаг хүртэлх хугацаанд явагдана.

 

        Эрхэм хуульчид та бүхэн санал хураалтад идэвхтэй оролцоно уу!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35