Их хурал маргааш хуралдана

“Хуульчдын холбооны их хурлын өдрийн товыг тогтоож, хэлэлцэх асуудал, төсвийг батлах тухай” Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, их хурлын товыг дахин зарлуулахыг Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий хуульч Б.Баярын нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны зөвлөл, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7144 дүгээр захирамжаар үүсгэсэн билээ.

 

Хуульч Б.Баяр нь нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаад байсан.  

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан өнөөдөр /2015.09.29/-ийн 14:00 цагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд тус шүүх хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Д.Батсүх, Зөвлөлийг төлөөлж, гишүүн З.Сүхбаатар нар оролцсон байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасныг үндэслэн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал тогтсон цаг, хуваарийн дагуу хуралдана.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35