Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Б.Гүнбилэг сонгогдлоо

Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 535 төлөөлөгчөөс 484 төлөөлөгч оролцсон бөгөөд хурлыг нээж Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Д.Батсүх үг хэлсэн бөгөөд нээлтийн ажиллагааны үед Хууль зүйн сайд Д.Дорлигжав их хурлын төлөөлөгчид хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын хуралдаан даргалагчаар Б.Батцэрэн, орлогч даргалагчаар О.Зандраа нар сонгогдсон бөгөөд хурлын үед хуралдааны дэгээ хэлэлцэн баталсан.

 

Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлаар тус холбооны Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Д.Батсүх, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Ч.Зоригтбаатар тус тус танилцууллаа.

 

Үүний дараагаар Монголын Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас дүрэм, журам боловсруулахад баримтлах журмын төслийг тус журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Зандраа танилцуулснаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлав.

 

Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлалын дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Цэвэгмэдийн Арвинбуудай, Цогоогийн Одончимэг, Бадарчийн Энх-Эрдэнэ нарыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнээр батламжлахыг дэмжсэн байна.

 

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Далхжавын Жамъяндагва, Болдбаатарын Гүнбилэг, Батсүхийн Баярсайхан, Баасанжавын Мөнхбат нар нэр дэвшсэнээс Д.Жамъяндагва нь нэрээ татсан тул үлдсэн гурван нэр дэвшигчдийн дунд санал хураалт явууллаа.

 

Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Б.Баярсайхан 159 санал (32,8%), Б.Гүнбилэг 163 санал (33.7%), Б.Мөнхбат 156 санал (32.2%) авч, нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал авч чадаагүй байна. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Б.Баярсайхан, Б.Гүнбилэг нарын дунд дахин санал хураалт явуулсан юм. Тус санал хураалтын дүнгээр Б.Гүнбилэг нь 196 санал (51.98%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35