Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан хэвлэгдэн гарлаа

“Монголын Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан” хэвлэлтээс гарлаа. Хуульчдын холбоо нь хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны зарчмыг төлөвшүүлэхэд явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг гишүүн, хуульчдад ил тод нээлттэйгээр хүргэх, холбооны үйл ажиллагаанд гишүүдийн оролцоо, саналыг харгалзан үздэг жишгийг тогтоохоор зорьж буй билээ.

Энэ зорилгынхоо хүрээнд Холбооны явуулж буй үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээллийг агуулсан тайланг жил бүр тогтмол хэвлэн хуульчдад үнэ төлбөргүй олгож байх юм.  

Хуульчдын холбооны үйл ажиллагааны тайланд Хуульчдын холбооны зөвлөл, Хяналтын зөвлөл, Тамгын газрын үйл ажиллагааны тайлангаас гадна Хуульчдын холбооны бүтцийн байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хийсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээлэл багтсан юм.

Мөн тус тайлангаас Холбооны хөрөнгө санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээлэлтэй танилцаж болно. Түүнчлэн Хуульчдаас итгэл хүлээлгэн сонгогдсон Холбооны зөвлөлийн гишүүд, бүтцийн байгууллагуудад томилогдон ажиллаж байгаа хуульчдын үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцож байгаа болон хуралдаа тогтмол сууж чадаж байгаа эсэх талаарх мэдээллийг авах боломжтой.

Хуульчдын холбоо нь шинэ тутам байгуулагдаж, хийж хэрэгжүүлэх олон ажил нэг дор бөөгнөрөн давхацсан зэргээс шалтгаалан энэ удаагийн тайлан оройтож хэвлэгдсэн ч дараа дараагийн жилийн тайланг дараа оныхоо нэгдүгээр улиралд багтаан хуульчдад хүргэдэг жишгийг тогтоон ажиллана.

Эрхэм хуульчид та бүхэн “Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан”-г Хуульчдын холбооны 503 тоотоос авч, тайлантай танилцана уу.

Холбоо барих утас: 70116995

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35