Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулж, тус хуулийн төсөл болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас Хуульчдын танхимд зохион байгууллаа.

 

Тус хэлэлцүүлэгт нийт 70 гаруй хуульч, иргэд оролцсон бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийг батлан гаргах хэрэгцээ, шаардлагатай эсэх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр Өмгөөллийн тухай хуулийг батлан гаргах хэрэгцээ, шаардлага, тус хуулийн үзэл, баримтлалын талаарх мэдээллийг Хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх хэлэлцүүлэгт оролцсон хуульчдад танилцуулсан бол хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар үүсэх сөрөг үр дагаврын талаарх судалгааг танилцуулсан юм.

 

Хэлэлцүүлгийн явцад Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргахад нийт хуульчдаар хэлэлцүүлэх, хуульчдаас санал авах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийх шаардлагатай талаар хуульчид санал гаргасан байна.

 

Хэлэлцүүлгийн видео бичлэг үзэх:

 

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

 

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35