Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 10 дугаар

сарын 12-ны өдөр                                                                                            Улаанбаатар хот                                                                                                                                            
 

Нэг.Зорилго

1.1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

2.1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Шүүхийн ёс зүйн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

3.2.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

3.3.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

 

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

    4.1.1.нэр хүндтэй байх;            

    4.1.2.шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч байх.

 

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

 

    5.1.1.Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4);

    5.1.2.Иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Ёс зүйн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот

Холбоо барих утас: 70116007, 70116065

 

Долоо.Нэр дэвшигчийг санал болгох

7.1.Хуульчдын холбооны Ёс зүйн хороо нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Хуульчдын холбооны Зөвлөлд санал болгоно.

 

7.2.Ёс зүйн хорооны саналд үндэслэн Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан 1 нэр дэвшигчийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35