Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МЭДЭГДЭЛ

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий байгууллагын хувьд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг илт бууруулахаар тусгасантай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг үндэслэн Шүүхийн тухай багц хуулиар  шүүхийн бие даасан, шүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэн хамгаалж, ялангуяа шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан цогц зохицуулалтыг хийсэн билээ. Үүний үр дүнд улсын нэгдсэн төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд 0.33-аас 0.85 хувь болж өссөн байна. 2014 оны төсвийн тухай хуулиар шүүгчдийн цалингийн санг нэмэгдүүлсэн нь тэдний нийгмийн өмнө хүлээх хариуцлага, ёс зүйг өндөржүүлж, Монгол Улсад хуулийн засаглалыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байна.

 

Гэтэл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг эрс  бууруулах, түүний дотроос шүүгчдийн цалинг 60 орчим хувиар багасгах, шүүхийн төсвийн болон шүүгчдийн цалин хөлстэй холбоотой хууль зүйн хувьд хамгаалсан зохицуулалтуудыг хүчингүй болгохоор заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат  бус байдалд халдсан, Үндсэн хуулийн  зөрчилд хамаарахаар байна.

 

Иймд Улсын Их Хурал шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа болсон шүүгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг хангаж, Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардаж байна.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 13 цаг 15 мин
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Уржигдар 13 цаг 10 мин
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33