Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт шүүгчдээс ирүүлсэн нэгдсэн санал

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулж, тус хуулийн төслийн тодорхой (шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой) асуудлаар шүүгчдийн байр суурийг тодорхойлон нэгтгэх зорилгоор дараах асуудлын хүрээнд Шүүхийн салбар хороодоор дамжуулан  2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд нийт шүүгчдээс санал авсан.

 

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд:

  • a.Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу шүүгч нэг бүр Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байгааг дэмжих
  • b.Хуульчдын холбоог Шүүгчдийн холбоо ТББ, Өмгөөлөгчдийн холбоо ТББ гэх мэт холбоодын нэгдэл хэлбэрээр зохион байгуулж, шүүгчид Шүүгчдийн холбоогоор дамжуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох зохицуулалтыг дэмжих (шүүгч нэг бүр хуульчдын холбооны гишүүн биш байх)
  • c.Шүүгчид Хуульчдын холбооны гишүүн биш байхыг дэмжих (шүүгч нар ямар ч гишүүнчлэл, оролцоогүй байх)
  • d.Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байхыг дэмжих

 

2.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд:

  • a.Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хорооны хослосон зохицуулалтыг дэмжих
  • b.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих
  • c.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих

 

        Тус санал асуулгын хүрээнд дунджаар 280 гаруй шүүгч оролцсон бөгөөд давхардсан саналаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төслийн хүрээнд” гэх нэг дэх асуудлаар “Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байх” гэсэн “д” хувилбарыг олонх буюу 139 шүүгч дэмжсэн, хоёр дахь хэсгийн “Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг  Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих” гэсэн “б” хувилбарыг олонх буюу 257 шүүгч гэсэн дүн гарч байна.

 

Санал асуулгын дүнгийн нэгдсэн хүснэгт    

Д/д

Асуулт

Дэмжсэн эсэх

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд

 

1.1.Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу шүүгч нэг бүр Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байгааг дэмжих

2

1.2.Хуульчдын холбоог Шүүгчдийн холбоо ТББ, Өмгөөлөгчдийн холбоо ТББ гэх мэт холбоодын нэгдэл хэлбэрээр зохион байгуулж, шүүгчид Шүүгчдийн холбоогоор дамжуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох зохицуулалтыг дэмжих (шүүгч нэг бүр хуульчдын холбооны гишүүн биш байх)

75

1.3.Шүүгчид Хуульчдын холбооны гишүүн биш байхыг дэмжих (шүүгч нар ямар ч гишүүнчлэл, оролцоогүй байх)

73

1.4.Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байхыг дэмжих

139

2.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд

.

2.1.Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хорооны хослосон зохицуулалтыг дэмжих

5

2.2.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих

257

2.3.Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих

9

 

Санал асуулгад оролцсон Шүүхийн салбар хороодын шүүгчдийн тоо 

Д/д

Салбар хороодын нэр

Оролцсон шүүгчдийн тоо

 
 

1.

Улсын Дээд шүүх

12

 

2.

Архангай аймаг

5

 

3.

Баян-Өлгий аймаг

5

 

4.

Баянхонгор аймаг

Санал ирүүлээгүй

 

5.

Булган аймаг

5

 

6.

Говь-Алтай аймаг

7

 

7.

Говьсүмбэр аймаг

6

 

8.

Дархан-Уул аймаг

22

 

9.

Дорнод аймаг

16

 

10.

Дорноговь аймаг

16

 

11.

Дундговь аймаг

7

 

12.

Завхан аймаг

Санал ирүүлээгүй

 

13.

Тосонцэнгэл

Санал ирүүлээгүй

 

14.

Орхон аймаг

21

 

15.

Өмнөговь аймаг

Санал ирүүлээгүй

 

16.

Өмнөговь аймаг, Ханбогд сум

Оролцсон шүүгчдийн тоо тодорхойгүй

 

17.

Өвөрхангай аймаг

14

 

18.

Увс аймаг

Санал ирүүлээгүй

 

19.

Сүхбаатар аймаг

8

 

20.

Сэлэнгэ аймаг

10

 

21.

Төв аймгийн салбар хороо

10

 

22.

Ховд аймгийн салбар хороо

14

 

23.

Хөвсгөл аймаг

Оролцсон шүүгчдийн тоо тодорхойгүй

 

24.

Хэнтий аймаг

7

 

25.

Улаанбаатар

20

 

26.

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх

20

 

27.

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх

Санал ирүүлээгүй

 

28.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

Санал ирүүлээгүй

 

29.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

Санал ирүүлээгүй

 

30.

Багануур

9

 

31.

Налайх, Багахангай

8

 

32.

Нийслэлийн Захиргаа

9

 

33

Захиргааны хэргийн давах

10

 

 

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
15 цаг 55 мин
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
16 цаг 9 мин
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
18 цаг 7 мин
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 11 цаг 38 мин
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
Уржигдар 11 цаг 21 мин
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46