Сайн дурын хороодын тэргүүнийг сонгох сонгууль маргааш эхэлнэ

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар холбооны гишүүд сайн дураараа нэгдэж хороо байгуулж болно”, 49.7-д “Энэ хуулийн 49.4-т заасан хорооны даргыг тухайн хорооны гишүүд дотроосоо сонгох бөгөөд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна” гэж тус тус заасан байдаг.

 

        Энэ хүрээнд Хуульчдын анхдугаар их хурлын 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар хуульчдын сайн дураараа нэгдэж байгуулсан 11 хороог батламжилсан. Тодруулбал, Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хороо, Үндсэн хуулийн эрх зүйн хороо, Олон улсын эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Эдийн засгийн эрх зүйн хороо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо батламжлагдсан билээ.

 

        Хуульчдын анхдугаар их хурлаас батламжлагдан үйл ажиллагаа явуулж буй эдгээр хороодын тэргүүний бүрэн эрхийн хугацаа 2015 оны аравдугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Иймд дээрх хороодын тэргүүнийг сонгох сонгуулийг тухайн хорооны нийт гишүүдийн дунд 2015 оны 10 дугаар сарын 22-оос 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-ийг ашиглан зохион байгуулахаар боллоо.

 

        Ингэхдээ хорооны тэргүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2015.10.22-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, 2015.10.27-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд, нэр дэвшигчид санал ажиллагааг 2015.10.27-ны өдрийн 18:00 цагаас эхлүүлж, 2015.10.29-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд тус тус зохион байгуулах юм.

 

        Эрхэм хуульч та бүхнийг өөрийн харьяалагдаж буй хорооныхоо тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцож, өөрийнхөө нэрээ дэвшүүлэхийг уриалж байна.

 

 

 

 

ТАМГЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35