Ташаа мэдээг залруулав

Мэдээллийн www.news.mn сайтад 2015.10.21-ний өдөр “ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ” гарчигтай “Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан билээ. Тэрхүү хуулийн төсөлд төрийн өндөр дээд албан тушаалтан буюу төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудал тусгагдсан байгаа бөгөөд тэдний тоонд шүүгчид ч бас хамаарч буй. Харин үүнийг эсэргүүцэж Хуульчдын холбоо Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс тус байнгын хорооны дарга Д.Ганбат болон гишүүн З.Баянсэлэнгэ нар эсэргүүцэж байсан юм” гэсэн агуулга бүхий мэдээг нийтэлсэн байна.

 

Хуулийн зохицуулалтын хувьд Монголын Хуульчдын  холбоо нь Үндсэн хуулийн цэцэд хандах эрхгүй бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд,  хүсэлтийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй” гэж заасан байдаг.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтын талаар www.news.mn сайтын удирдлагад хандан тайлбарлаж, ташаа мэдээнд залруулга хийсэн болно.

 

 

 


МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ  ТАМГЫН ГАЗАР

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35